Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд ДХ327 цэгээс ДХ331 цэг хүртэлх дулааны шугамыг шинэчилнэ. Энэ хүрээнд Нарны гүүрний хойд хэсэг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, шугам шинэчлэх, солих ажлыг 8-р сарын 28-ны 06:00 цагаас 8-р сарын 31-ний 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.
Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзвар хэсгийг хааж, шугам шинэчлэх, солих ажлыг 8-р сарын 30-ны 23:00 цагаас 8-р сарын 31-ний 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

