Dark Light
Нийгэм | 2025-08-27

П.САЙНЗОРИГ: 17 СУРГУУЛЬ, 20 ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРСОН Ч САНДАЛ ШИРЭЭ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нийслэлийн 17 сургууль, 20 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан боловч сандал, ширээ, тоног төхөөрөмж зэрэг байхгүй учраас хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна. Нийт 15500 хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй болсон тухай өмнө мэдээлж байсан. Тухайн асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "2025-2026 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 668 цэцэрлэг буюу төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 цэцэрлэгт 16053 багш, ажилтан ажиллах бөгөөд 2-5 насны 125685 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байна. Харин 326 ерөнхий боловсролын сургууль буюу төрийн өмчийн 171, төрийн бус 155 сургуульд 25100 багш ажилтан ажиллах бөгөөд 412273 сурагч суралцана. Шинээр ч сургууль, цэцэрлэг баригдсан. Би нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа “хэрүүл, тэмцэл” болон байж сургууль, цэцэрлэггүй хороодод 10 байршил сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг хувийн хэвшилтэй тохиролцож, авахад оролцож явсан. Түрүүчээсээ тухайн байршлуудад сургууль, цэцэрлэг баригдаж, ашиглалтад орж байна. 
Гэтэл шинээр баригдсан 17 сургууль, 20 цэцэрлэгийн барилга нь ашиглалтад орсон ч сандал, ширээ, тоног төхөөрөмжгүйн улмаас есдүгээр сарын 1-ний өдөр 17235 сурагч, 4870 хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй байна. СХД-т 3 сургууль буюу 62 дугаар сургуулийн өргөтгөл, 150 дугаар сургууль, 171 дүгээр сургууль, Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 2, Сүхбаатар дүүрэгт 1 гэх мэтээр 12 сургууль, 19 цэцэрлэг, 12 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор тоног, төхөөрөмж, хүүхдийн ширээ, сандалгүй байна. Гомдмоор юм бэ” хэмээн нийтэлжээ. 
 
Мөн тэрбээр цахим хуудастаа хийсэн шууд дамжуулалтын үеэр: 
 
Ажил хийсэн дүр үзүүлсэн хүмүүсээ долоохдоо ядаж бөгсөө арчсаных нь дараа долоож бай. Үүнийг би ялангуяа нийслэлээс гарсан гишүүдэд асуулга тавина. Хоёрдугаарт, сургууль, цэцэрлэгийн удирдлагын босоо тогтолцоог эргэж харах асуудлыг УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж, шийдэл олъё гэдгийг уриалмаар байна. Энэ маягаараа явах юм бол боловсрол зөрчлөөс салахгүй юм байна. Нийслэлийн түгжрэлийн нэг асуудал нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал буюу хүүхдээ нэг байршлаас нөгөө байршил руу зөөж буй асуудал. Энэ асуудлыг шийдээд хүүхдүүдийг эрсдэлт нөхцөлөөс хамгаалж, аль болох зам бага гардаг бодлогын дэмжлэгүүдийг хийж чадахгүй, зохион байгуулж чадахгүй, төсөв мөнгөө хураалгаж байна. Үнэндээ гуниг төрж байна. Шинээр баригдсан сургууль цэцэрлэгүүдэд тоног төхөөрөмжөө аваарай гээд улсын төсөвт 32.4 тэрбум төгрөг суулгаж өгчхөөд байтал 11 тэрбумыг нь татуулчихжээ. Ямар харамсалтай юм бэ. Үүнээс болоод шинээр баригдсан сургуулиудад хүүхдүүд очоод суралцахад наад зах нь ширээ сандал байхгүй. Энэ ажлыг зохион байгуулдаг газар нь Боловсролын яам. Боловсролын яам үүнийг өөрийнхөө сайдад багц болгон суулгаж авсан. Ингэж суулгуулж авчхаад тендерээ зохион байгуулж чадахгүй будлиантуулаад, тавдугаар сарын 31 гэхэд тендер зохион байгуулж чадаагүй тул улсыг төсвийг татаад авчихжээ” гэлээ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14