Монгол Улсын биет бус өв, ардын уламжлал, угсаатны өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, үндэсний онцлогийг дэлхий дахинд сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ жил дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж, олон улсын болон дотоодын зочид төлөөлөгч, уран бүтээлчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн өргөн оролцоотойгоор болж өндөрлөлөө.
Энэхүү фестиваль нь зөвхөн Монголын ард түмний өв соёл, уламжлалыг харуулахад чиглээгүй бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гараар бүтээгдсэн бүтээгдэхүүн, гар урлал, үйлчилгээ болон шинэлэг санаачилгыг олон нийтэд хүргэх томоохон боломжийг бүрдүүлсэн нь онцгой ач холбогдолтой байв.
Харилцагчдаа дэмжсэн онцгой үйл явдал боллоо
Фестивалийн үеэр Бичил Глобус ББСБ өөрийн харилцагч бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулах, брэндийн үнэ цэнийг нь өсгөх зорилгоор тусгайлан оролцож, өөрсдийн талбайд харилцагчдынхаа бүтээлч хөдөлмөрийг илүү өргөн хүрээнд сурталчилсан нь олны анхаарлыг ихээхэн татлаа. Энэ нь байгууллага дан ганц санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн хажуугаар харилцагчдаа бодитоор дэмждэг, тэдэнтэй хамт өсөж хөгжихийг зорьдог итгэлтэй түнш гэдгийг дахин нотолсон үйл явдал болж чадсан юм.
Хамтын өсөлтийн баталгаа
“Нүүдэлчин” фестивальд оролцсоноор Бичил Глобус ББСБ дараах хэд хэдэн чухал ажлыг хэрэгжүүлж чадлаа. Нэгдүгээрт, харилцагчдынхаа үнэтэй бүтээл, бүтээгдэхүүнийг өргөн олон нийтэд хүргэж, тэдэнд бодитой зах зээлийн боломжийг нээж өгсөн бол, хоёрдугаарт жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөдөлмөр, ур чадварыг үнэлэн дэмжих, улмаар тэднийг тогтвортой хөгжихөд нь туслах өөрийн бодлого, үйл ажиллагаагаа улам бататгасан юм. Мөн гуравдугаарт, байгууллага болон харилцагчдын хоорондын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг илүү өндөр түвшинд хүргэж, хамтдаа урагшлах замналыг тодорхойлсон ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ БИЙ БОЛГОЛОО.
Ийнхүү Бичил Глобус ББСБ “Нүүдэлчин” фестивальд харилцагчдаа алдаршуулан оролцсоноор жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үнэтэй хөдөлмөрийг олон нийтэд илүү ойртуулж, тэдний хөгжлийг бодитоор дэмждэг байгууллага гэдгээ дахин баталсан онцгой үйл явдал болж өнгөрлөө.

Түүнчлэн, Бичил Глобус ББСБ нь шинээр бизнесийн гараагаа эхэлж буй залуус, гэр бүлийн бизнес эрхлэгчид, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай зээлийн бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд нэвтрүүлээд байна. Энэхүү боломж нь харилцагчид бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, эсвэл дараагийн түвшинд хүргэхэд бодитой дэмжлэг болох бөгөөд байгууллагын “хамтдаа өсөж, хөгжье” гэсэн эрхэм зорилгыг илүү тодорхой илэрхийлж байгаа юм. Хэрэв та өөрийн бизнесийн хөшүүрэг, хөгжлийн шинэ шатны боломжийг эрэлхийлж буй бол Бичил Глобус ББСБ-ын бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож үзэхийг бизнес эрхлэгч нарт санал болгож байгаагаа илэрхийлсэн юм.









