Dark Light
Нийгэм | 2025-08-27

“СӨБ-ЫН СУРГАЛТЫН ШИНЭЧИЛСЭН ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖИНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилд баримтлах бодлого чиглэл хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн асуудлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт мэдээлэл хүргэхээр хичээлийн жилийн нээлтийн бага хурал зохион байгуулагдлаа.

Тус хурлаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар чиглэл өгч энэ хичээлийн жилд сургалтын байгууллагын бүхий л шатанд хамгийн онцлогтой жил болж байгаа тухай хэллээ.

Мөн төрийн албан хаагчийн ёс зүйн хууль, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд цаашид анхаарч ажиллах тухай Монгол Улсын ёс зүйн хорооноос ёс зүйн хорооны гишүүн, багш Ph.D М.Цэрэнбат нийт удирдах ажилтнуудад мэдээлэл хүргэв.

Боловсролын сайдын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Сургалтын хөтөлбөр шинэчлэн батлах тухай” тушаал батлагдаж энэ хичээлийн жилээс өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн цэцэрлэгт “СӨБ-ын сургалтын шинэчилсэн хөтөлбөр” хэрэгжихээр болсон.

Энэхүү хөтөлбөрийн талаар БСҮХ-ийн секторын эрхлэгч Ph.D Х.Отгонбаатар танилцууллаа. Нийслэлийн боловсролын салбарт өнөөдрийн байдлаар 994 сургалтын байгууллагад 412273 суралцагчтайгаар сургалт үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэн ханган ажиллаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилийн зорилго, зорилт бусад цаг үеийн асуудлаар санал солилцов.

Эх сурвалж | Нийслэлийн Боловсролын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14