Dark Light
Нийгэм | 2025-08-27

ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГААС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Япон улсын Токүшима мужийн Анан хотноо Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. 
Найман орны 30 гаруй баг 2 түвшинд хуваагдан өрсөлдсөн тус тэмцээнд, Нийслэлийн Peak баг 15 тамирчин, 3 багш, багийн ажлын албаны бүрэлдэхүүнтэйгээр оролцож, тэмцээний чансаа өндөр багуудын өрсөлдсөн хэсэгт хүрэл медаль хүртсэн. 
Өнгөрсөн жил тус тэмцээний мөнгөн медалийн эзэд болж байсан Peak баг тивийн хоёр дахь медалиа энгэртээ гялалзуулсанд талархаж, НИТХ-ын дарга А.Баяр баг, тамирчдыг хүлээн авч баяр хүргэлээ. 
"Шаргуу хөдөлмөр, хамтын зүтгэл, өндөр хуваарьт бэлтгэлийн үр дүнд азийн шилдэг тийболчидтой эн тэнцүү өрсөлдсөн та бүгддээ баяр хүргэе. Монгол хүүхдийн авхаалж самбаа, хурд хүч, чадварыг хөгжүүлж, дэмжиж чадвал ямар богино хугацаанд өөрийгөө нээж, хүссэндээ хүрч болдгийг та бүхэн үлгэрлэлээ" гэв.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14