Dark Light
Нийгэм | 2025-08-27

ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАРУУЛЫН ЦАМХАГ БАЙГУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Сэлэнгэ аймагт ой, хээрийн түймрийн голомтод ажиллаж, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгсний дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
  • Ногоон хэрэм төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн ерөө сумын Бугант тосгонд түймрээс урьдчилан сэргийлэх харуулын “Цамхаг байгуулж” ашиглалтад бүрэн оруулав. 
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2021 оны "Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын нормативыг шинэчлэн багтлах" тухай А/172, 116 дугаар хамтарсан тушаалыг шинэчлэн боловсруулсан.
  •  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хүдэр, Ерөө сумдын нутаг хөв цөөрөм барьж болохуйц байршлуудын судалгааг хийж дуусгасан.    
  • Улсын төсвийн хөрөнгөөр аймаг орон нутагт түймэр унтраах шаардлагатай хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр худалдан авах ажиллагаа зохион байгуулж 7 төрлийн 201 ширхэг багаж хэрэгслийг бүрэн хүлээж авч олгох ажлыг зохион байгуулав. 
  • Ойн газраас 2025 онд Нийслэл, Дорнод, Сүхбаатар аймгийн Байгаль орчны газар, Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 4 нэр төрлийн 93 ширхэг багаж, хэрэгслийн дэмжлэг үзүүлэв. 
  • Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг 16 аймгийн 128 сумын 2.8 сая га талбайд гүйцэтгэж 436.4 мянган га талбайд голомт үүсээд байгааг тогтоов. Ойн санг хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр агаарын хөлөг, үүргийн шүршигч, гэрлэн урхи, механик арга, дрон ашиглан 247.3 мян га талбайд хийж гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14