Dark Light
Нийгэм | 2025-09-03

ТАЛ НУТГИЙН МАРАФОН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын хамгийн ууган марафоны нэг болох Олон улсын Талын марафон 28 дахь жилдээ 2025 оны есдүгээр сарын 14-нд Хүй долоон худагт зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тус арга хэмжээг Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо болон Олон улсын Талын марафон ТББ хамтран зохион байгуулах юм. Марафон нь Монголын нүүдлийн өв соёл, өргөн уудам тал нутгийн үзэсгэлэнтэй байгаль орчныг таниулахын зэрэгцээ оролцогчдын бие болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилготой. Энэ жилийн тэмцээнд дотоод, гадаадын тамирчид, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, залуучууд оролцоно. Оролцогчид 3 км, 5 км, 10 км, эсвэл 21 км-ийн зайнаас сонгон, тал нутгийн шороон зам дээр гүйнэ. Түрүүлсэн оролцогчдыг уламжлал ёсоор даага болон хониор шагнана. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14