Dark Light
Нийгэм | 2025-09-03

ШИВЭЭ-ОВООГИЙН УУРХАЙД НӨӨЦ ТОГТООХ ХАЙГУУЛЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсэгт олон улсын стандарт (JORC)-ын дагуу ордын нөөцийг гүйцээх хайгуулыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар “Монгоулд” ХХК гүйцэтгэж байна.
Шивээ-Овоо нүүрсний уурхай нь 1990 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нүүрсний орд нь 29,500.0 га талбайг хамардаг, нийт 2.7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй юм. Орд нь “Шинэ-Ус”, “Өехий цагаан” болон “Ногоон тойром” гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд үүнээс Шинэ-Усны хэсгийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 605 сая.тонн нөөцтэй 4,290 га талбайд “Шивээ-Овоо” ХК үйл ажиллагаагаа явуулж байна.
Уг хайгуулын ажлыг гүйцэтгэснээр одоогийн бүртгэлтэй нөөц нэмэгдэх, уурхай урт хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэх ба Монгол Улсын эрчим хүч, цахилгаан дулааны тасралтгүй хэрэгцээг хангах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14