Dark Light
Нийгэм | 2025-09-03

ЗУУРМАГИЙН МАШИНУУДАД ТОСГУУР БҮХИЙ ХИЙЦ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нар Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, цаашид анхаарах асуудал сэдвээр “Үндэсний бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбоо”-той уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тодруулбал, нийслэл хотод замын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж буй. Гэвч авто замын эвдрэлд нөлөөлөх хүчин зүйл буюу даац хэтрүүлэн тээвэрлэх, бетон зуурмаг зам дээр асгах зэрэг нь авто замын хийцлэлд нөлөөлж, эвдрэл үүсгэж байгаа талаар ярилцаж, мөрдөгдөж буй стандартын шаардлагуудын талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Бетон зуурмагийн машинууд нь зам дээр бетон асгахгүй байх үүднээс  тосгуур бүхий хийц нэмж, ААН-үүд таних тэмдэг бүхий лого, утасны дугаар байршуулах шаардлагатай” гэдгийг онцолж байв. Мөн ачааны жин даац хэтрүүлэхгүй байх, барилгын зөвшөөрөл олгосон аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийх үүрэг өглөө.

Холбооны зүгээс үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийг дэмжиж, дэлхийн жишигт нийцсэн стандартын дагуу тээвэрлэлтийн жин, даацыг нэмэгдүүлэн тусгаж өгөх саналыг хэлэлцэж, үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулан ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14