Dark Light
Нийгэм | 2025-09-03

АРСЛАН: ТА БУСДЫН НҮДЭНД ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ МЭТ ХАРАГДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр таны ашиг сонирхлоо мэргэжлийн зорилгодоо хүргэх хүсэл ихэснэ. Үүний тулд танилуудын харилцаа холбоогоо ашиглахаа бүү март. Мөн өөрийнхөөрөө байх сайн чанар аль ч үед хэрэг болно. Энэ үед та ямар ч ажлыг өөрийгөө зугаацуулахын тулд л хийх бололтой. Эрүүл мэндээ сайн хамгаал. Биеийн хүчний ажил хийх бол зохистой хэмжээгээр хийж, өөртөө хэт их ачаалал өгөхөөс сэрэмжил.
 
Үхэр: Худалдаа наймаатай холбоотой азтай үйл явдал болж магадгүй. Ямар нэгэн хэлбэрээр ашиг олж чадна. Таны ширээн дээр олон ажил овоорно. Энэ нь танд тийм ч таатай биш байна. Та өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Шинэ ажилд орох, ирээдүйтэй төсөлд хөрөнгө оруулах зэрэг боломжийг бүү алд.
 
Ихэр: Сэтгэл хөдөлгөсөн уулзалт, гэнэтийн учрал нь ихэнхдээ таны хувийн амьдралд ноцтой асуудал үүсгэнэ. Зарим нэг хүмүүс үл ойлголцох хүнтэй учрах бололтой. Олон зүйл төлөвлөх боловч ажил хийх сонирхолгүй болж залхуу хүрнэ. Албаны ажил хэрэг бүтэмжтэй байхын тулд ихээхэн мэдрэмж шаардана.
 
Мэлхий: Ажил хэргээ төлөвлөхдөө энэ сард ямар үр дүнд, хэрхэн хүрэхээ сайтар бодох хэрэгтэй. Өдөр тутмын ихэнх ажил хурдан шуурхай бүтнэ. Харин жилийн төлөвлөгөөгөө амжуулах асуудал дээр шийдэх зүйл ар араасаа гарч ирэх магадлалтай. Гэр бүлийн тайван амгалан харилцааг таны буруу хандлага эвдэж болзошгүй.
 
Арслан: Та бусдын нүдэнд өөртөө итгэлтэй мэт харагдана. Гэвч дотроо сандарч тэвдэнэ. Урт хугацааны төлөвлөгөөгөө анхаар. Харилцан тохиролцоход хялбар үе. Дарга удирдлага эсвэл албаны түшмэлүүдтэй хэл амаа ололцоно.
 
Охин: Эргэн тойрныхонтойгоо эрч хүч, энерги солилцох өдөр. Өөрийгөө өндөрт байлга. Гэвч таны төгс байх гэсэн асар их хүсэл тэмүүлэл чинь маш их үнээр олдоно. Нэр алдарт хүрэхийн тулд та асар их хүч гаргана. Цаг үеэ зөв мэдрэх нь амжилтын үндэс болно.
 
Жинлүүр: Ажил хэрэгт алдаа гаргавал өрсөлдөгчийн дайралт ихэснэ. Илүү хичээн ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Ихэнх цаг хугацаа хэн нэгний хяналт дор байх бололтой. Таны нэр хүнд хэн нэгнээс ихээхэн хамааралтай болж мэднэ. Гэрээ байгуулах бол та маш хянуур болгоомжтой байж, хуурч мэхлэх заалтаас болгоомжил.
 
Хилэнц: Од эрхсийн тохиолоор учрах үйл явдал тэсвэр хатуужлыг шалгана. Түр зуурын саад тотгор гарсан ч санаачилгыг өөртөө ав. Зоригтой сонголт хийх, өрнөж буй үйл явдлын мөн чанарыг зөв олж харах нь чухал. Ажил хэргээ та өөрөө гардан явуулах нь бүх зүйлийг урьдчилан мэдрэх боломж олгоно.
 
Нум: Өнөөдөр ямар ч ажил хэрэг нэлээд их эрч хүч шаардах байх. Шийдвэр гаргахад нөлөөлж болох чухал мэдээ авч магадгүй. Үл хөдлөх хөрөнгө болон томоохон эд зүйл худалдан авахад таагүй байх болно. Муу совин төрж болзошгүй. Гэр орондоо цаг зав гаргаж, санаа тавих нь таны амьдралыг бүрэн дүүрэн болгоно.
 
Матар: Эргэн тойрондоо анхаарал халамжаа харамгүй зориулж байх нь илүү дээр уур амьсгал бүрдүүлнэ. Ялангуяа дарга удирдах албан тушаалтай хүмүүс санаачилгыг гартаа авч асуудлыг шийдэх бололтой. Харин ямар нэг албан тушаалын ялгавартай харилцаа сөрөг үр дүнд хүргэнэ. Зарим ажил хэргээсээ холдож, тайван бодож тунгаа.
 
Хумх: Албан ажлаар алс хол явах шаардлагатай болно. Од эрхсийн нөлөөгөөр бусдаас хамааралгүй, бие даасан байдлаар авьяас чадвараа илэрхийлж чадна. Энэ нь ажил хэргийг тань шинэ түвшинд гаргана. Хамтын ажиллагааны нөхцөлөө тохиролцохдоо баримт бичгүүдэд туйлын анхааралтай ханд. Эс тэгвээс бэрхшээл хүндрэл учирч магадгүй.
 
Загас: Та өөртөө сонирхолтой шинэ ирээдүй нээж өгч чадна. Од эрхэс ч сайхан ирээдүйг билэгдэх болно. Харин амиа бодох болон илүү шунал нь зөв шийдвэр гаргахад саад болно. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд хурдан дасаж сурах нь ашигтай. Заримдаа зугаацаж цэнгэх боломж өөртөө олго.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06