Dark Light
Нийгэм | 2025-09-05

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР УЛААНБУУДАЙ, МАЛЫН ТЭЖЭЭЛ НИЙЛҮҮЛЭХЭД ТАТГАЛЗАХ ЗҮЙЛГҮЙ ГЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дорнын эдийн засгийн X чуулга уулзалт”-д оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан билээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар хөнгөлөлттэй үнээр улаанбуудай нийлүүлэх хүсэлтийг Оросын талд тавьсан байна. Энэ жил манай улсын газар тариалангийн бүс нутагт ган гачиг нүүрлэж, ургацын байдал хүндэрсэн тул 100-150 мянган тонн хүнсний улаанбуудай болон малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, байгаль цаг уураас шалтгаалсан хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэхүү хүсэлтэд нааштай хариу өгсөн байна. Энэ жил нэгд, Орос улс хангалттай хэмжээний ургац хурааж авч буй, хоёрт ОХУ улаанбуудайн экспортоороо дэлхийд тэргүүлэгч улс тул Монголын талын хүсэлтийг шийдвэрлэхэд саад болох зүйл үгүй гэж хэлсэн байна. 
Энэ чиглэлээр хоёр талын салбарын яамд хамтарч ажиллаж, хэрхэн яаж нийлүүлэх зэрэг техникийн асуудлуудаа шуурхайлах хэрэгтэй гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин онцолжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06