Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд жил бүрийн намрын тэргүүн сард уламжлал болгон зохион байгуулдаг Гонгор, Намсрай, Лусын бумбын их тахилга энэ жил есдүгээр сарын 11, 13, 14-нд 11:30 цагт Батцагаан цогчэн дуганд 3 өдөр хурна.
Гонгор, Намсрай, Лусын бумбын тахилга нь улс гэрийн бат оршихуйг сахин хамгаалах, эд хөрөнгө буян заяаг дэлгэрүүлж элбэг хангалуун амьдралыг тэтгэх, мөн газар усны эздийг энэрэн тэтгэж байгаль дэлхийн зохицлыг сахиулан оршихыг бэлгэдсэн эрхэм дээд зан үйл юм.
2025 оны 09 дүгээр сарын 01–нээс 10-ны өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд бүртгэнэ.
Холбоо барих: 88117374, 99032202
Эх сурвалж
| Гандантэгчэнлин Хийд
|