Dark Light
Нийгэм | 2025-09-05

ДЭНЖИЙН 1000-ЫН ДУЛААНЫ СТАНЦ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Дулааны тархмал эх үүсвэр төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Дэнжийн 1000 дэд төвийн дулааны станцын газрын асуудлаар нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. 

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дэнжийн 1000, Ногоон нуурын орчимд 93 гкал/цагийн хүчин чадалтай дулааны станц төлөвлөгдөж, зураг нь бэлэн болсон. Энэ хэсэгт шинэ барилгууд ихээр ашиглалтад орж, барилгажилт эрчимтэй явагдаж байна. Дулааны асуудлыг шийдэхэд газар болоод өндөржилтийн асуудал хүндрэлтэй байдаг. Мөн энэ станц нь газаар дулааны эх үүсвэрийг шийдэх учир аюулгүйн зайг авах ёстой” гэлээ. 

“Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батзориг “Төвийн эрчим хүчний дулаан хангамжийн дутагдалтай холбогдуулан тархмал эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг барих ажил 2021 оноос хойш яригдаж, ТЭЗҮ, зураг төсөл нь батлагдсан. Төвийн эрчим хүчний дулааны магистраль шугамтай зэрэгцэн ажиллах хийн эх үүсвэр болох энэ станц ашиглалтад орсноор 8850 айлыг дулаанаар хангах юм. Станцын барилгын ажлыг 2026 онд эхлүүлж, 2027 онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэдгийг хэлж байв.
Улаанбаатар хотод дулааны тархмал эх үүсвэр бий болгох төслийн хүрээнд хийн түлшээр ажиллах эх үүсвэрийн дулааны станцыг Их Засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Дэнжийн мянгад барина. Хатуу түлшээр ажиллах дулааны станцыг Шархад, Яармаг, Залуус, Морингийн даваа, Хүннү хот, Сэлбэ хотод барихаар төлөвлөсөн. Тус бүр 21 МВт-144 МВт хүртэлх хүчин чадалтай 10 дулааны станцыг тархмал хэлбэрээр барих бөгөөд оргил цагийн үед системээс ирэх ачааллыг бууруулан 581 Гкал/цаг дулааны эрчим хүч нийлүүлж, хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эх үүсвэрээр хангах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06