Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөг газрын даргаар ажиллаж байх үедээ О.Магнай нь ШШГЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж буй хурандаа Б.Цогжаргалд хөндлөнгөөс нөлөөлж, хурандаа Б.Цогжаргалын тушаалаар шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгө оруулж барьсан 4 тэрбум төгрөгийн үнэтэй барилгыг 723 сая төгрөгөөр үнэлүүлж шилжүүлэн авахад шийдвэр гүйцэтгэгч нар оролцжээ. Тухайлбал НШШГГ-ын ажилтнууд 2018 оны 5-р сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус Ливан улсын иргэний эзэмшлийн “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн 11 давхар үл хөдлөх хөрөнгийг хураан авч, 724 сая төгрөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайг-н хамаарал бүхий ХХК-д шилжүүлсэн. Мөн О.Магнай нь Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуунд нөлөөлж ээжийнхээ эзэмшлийн “Баянцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан. Харин Газрын албаны дарга Э.Болорчулуун Ц.Шижир, Х.Алтанцэцэг нар иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглосон буюу усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглосныг зөрчиж Б.Бямбацогт тэргүүтэй нэр бүхий иргэдэд олгосон, мөн “Эко констракшн” ХХК-н эзэмшлийн 6750 ам метр талбайн хэмжээг 12,649 болгож нэмэгдүүлж эрх мэдлээ урвуулан ашиглаж газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Хэргийг нээлттэй хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Шүүгдэгч Б.Батцэрэн Г.Идэрчулуун нар нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно гэмт хэрэгт яллагдагчаар татсан учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч О.Магнай нь нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцож өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах,
Шүүгдэгч Э.Болорчулуун үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах,
Шүүгдэгч Ц.Шижир нь үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгч зохион байгуулагчаар хамтран оролцсон, мөн мөнгө угаах гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож нийтийн албанд томилогдох эрхийн 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах,
Шүүгдэгч Х.Саруул, Б.Цогжаргал нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг цагаатгаж,
Шүүгдэгч Б.Батцэрэн Г.Идэрчулуун нар нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно гэмт хэрэгт яллагдагчаар татсан учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Б.Бямбацогт нь гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож 1 сая төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Ц.Алтанцэцэг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутай тооцож 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах,
Шүүгдэгч Ш.Ядамдорж Х.Эрдэнэ нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд, мөн мөнгө угаах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож Ш.Ядамдоржийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгох, 6 сар зорчих эрх хязгаарлах, Х.Эрдэнийг 15 сая төгрөгөөр торгох, 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эх сурвалж
| Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх
|