2025 оны 09-р сарын 3-ны өдөр иргэнээс техникийн бүрэн байдлаа хангаагүй нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгаа талаар цахим сүлжээнд нийтэлжээ.
Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтэс шуурхай ажиллаж "Трансбус" ХХК-ийн автобусыг үйлчилгээнээс буулгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.6-9-д д заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, дахин алдаа дутагдал гаргахгүй байх талаар сануулжээ.
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|