Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүсэж, уулархаг нутгаар нойтон цас орохыг анхааруулж байна.
2025 оны 09-р сарын 05-ны 20 цагаас 2025 оны 09-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Халх голын сав газраар өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар 0…+5 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +11...+13 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна.
2025 оны 09-р сарын 07-ноос 09-р сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
07-нд Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 08-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 09-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүн байх боловч 8-наас нутгийн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
