Dark Light
Нийгэм | 2025-09-05

ҮХЭР: ТАНД УРАГШАА ТЭМҮҮЛЭХ ХҮСЭЛ, ЭРЧ ХҮЧ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хайртай хүнээ халуун дотно үгээр магтвал түүнийхээ сэтгэлийн дулааныг мэдэрч чадна. Тайван орчинд өөрөө өөртөө дүгнэлт хий. Сүм хийдэд очин залбирал үйлд. Орчлонгийн мөн чанар, амьдралын утга учрын тухай зохиол бүтээл судлах нь таны сэтгэл санааг сайхан тайвшруулна. Ажлын байр өөр газар шилжих эсвэл холын аялалд явах магадлалтай. 

Үхэр: Танд урагшаа тэмүүлэх хүсэл, эрч хүч байна. Ирээдүйгээ сайнаар төсөөлбөл эргээд амьдрал сайхан харагдана. Үзэл бодлоо хамгаал. Өнөөдөр үүссэн хүндрэлүүд таныг зовоох ч бүү сэтгэлээр уна. Санаа бодол нийлэхгүй хүмүүс таны төлөвлөгөөний эсрэг байна. Ийм нөхцөл байдал харин ч танд урам зориг өгч, магадгүй таныг тууштай урагшлахад хүргэнэ. 

Ихэр: Ойрын хүмүүс хоорондоо муудалцаж болзошгүй. Энэ амралтын өдөр гэр бүлдээ цаг зав зарцуулаарай. Хувийн асуудал дээрээ болж өгвөл төвийг сахиж маргааныг хойш тавь. Илүү зүйлд санаархах нь таныг юунд ч хүргэхгүй. Сэтгэл санаагаа л дордуулна. 

Мэлхий: Таагүй үйл явдлуудыг урьдчилан харж түүнд бэлэн байхыг танд зөвлөе. Ойр дотнынхондоо хандах хандлага нь үл итгэх байдлаар солигдож магадгүй. Гэвч аз жаргалтай үйл явдлуудын тоо азгүйдэл, бүтэлгүйтлээсээ олон байх болно. Өнөөдөр ганц хором чөлөө зав гарсан ч хайртай хүндээ зориулахыг хичээ. 

Арслан: Найз нөхөрлөлийн холбоондоо анхааралтай бай. Маргаан гарсан ч найрсаг байдлаар ханд. Уур бухимдал сайн зүйлд хүргэхгүй. Та мэргэжлийн үйл ажиллагаандаа дээд зэргийн хандах хариуцлагатай үе эхэлж байна. Хоосон гоё магтаал амжилтад тань саад болж магадгүйг бодож үз. 

Охин: Зөн билэг, сэтгэл зүтгэлээ ашиглан эргэн тойронд болж буй үйл ажиллагаанд оролц. Тэмцээн уралдаанд оролцоход тохиромжтой. Ойр дотнын харилцаандаа та онцгой анхаарах шаардлагатай. Эцэг эхээ эргэж тойрч, үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд анхаар. Хүүхдүүдийн зүгээс ирэх хүсэлт шаардлагатай холбоотой ихээхэн зардал гарна.

Жинлүүр: Хэцүү замыг даван туулж чадсан туршлагатай нэгнээс зөвлөгөө авахад илүүдэхгүй цаг үе. Өөрийн үйл ажиллагааг бусдынхтай харьцуулж үз. Бүтээлч чадвар, бие даасан байдлаа бусдад харуул. Ихэнх хүмүүс энэ өдөр өөрийн авьяасаа нээх тул энэ цаг үед хэрэгцээтэй мэргэжилтэн болох алхам хийж чадна. 

Хилэнц: Та мөрөөдлөө бодит ажил хэрэг болгохоор тэмүүлнэ. Шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүс амжилт олно. Өнөөдөр өөрийн оюун ухаанаар амжилт олж чадна. Харин зарим үед эрч хүчээ зөв зарцуулах чадвар дутаж магадгүй. Ойрын хамаатан ахан дүүсийн асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Хүнд туслах нь танд таалагдах бололтой. 

Нум: Хүсэл мөрөөдлөө бодит амьдралтай хэт харьцуулж бодох хэрэггүй. Бусад хүмүүсийг болон орчин тойрноо хэт сайхнаар төсөөлж байж магадгүй. Өмнө нь тохиолдсон зүйлс бага зэрэг шинэчлэгдээд ямар нэг онцгой зүйл мэт илрэн гарч ирэх магадлалтай. Та зарим энгийн зүйлийг гайхалтай ирээдүй нээж өгнө хэмээн андуурч мэдэх юм.

Матар: Энэ өдөр амьдралын хэмнэлээ сайн тунгаан бодож, гэр бүлдээ цаг гарга. Амьдралд тулгарах сорилтыг итгэлтэй хүмүүстэйгээ хамтран давах хэрэгтэй. Ойр дотнын хүмүүс тань үнэтэй зөвлөгөө өгч чадна. Цагийг аль болох үр дүнтэй идэвхтэй өнгөрөө. Биеийн тамираар хичээллэж, гадуур салхинд зугаал. 

Хумх: Өнөөдөр сэтгэл тайван тогтож сууж чадахгүй бололтой. Гэр орны ажил гол анхаарал татна. Орон сууц болон хувийн байшиндаа засвар хийх эсвэл шинэ байртай болох гэх мэт ажилд цагаа зарцуулна. Эдгээр ажил ямар нэг байдлаар амжихгүй, бүтэхгүй болбол сэтгэл тань тайвшрахгүй бололтой.

Загас: Дотоод ертөнцөө ч гадаад байдлаа ч цэгцтэй болго. Өнөөдөр ажил хэргийн арга зүйгээ сайжруулах зөвлөгөө авбал сэтгэл хангалуун үлдэнэ. Сэтгэл санаа тогтвортой, эрч хүч дүүрэн байгаа тул ямар ч саад тотгорыг даван туулж чадна. Хол газраас ирсэн хүн тун өвөрмөц бэлэг авчрах бололтой. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06