Иргэдээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд явуулах мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, шуурхай байдал, илрүүлэлтийг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажил, ачааллыг тэнцвэржүүлэх, алба нэгжүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УEПГ, НПГ, ЭЦА, МБА, ХБА, НЦУГ болон Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийн оролцож, алба хаагчдаас гарсан саналд үндэслэн тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

