Энэ сарын 03-05-ны өдрүүдэд Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв Мөст суманд ажиллалаа.
Монгол алтай нуруу Мөнххайрханы цурав Их улаан даваа Бураатын өр голомтод хамаарах Мөст, Үенч сумдын нутагт байгууллагын голомт хяналтын гүнзгийрэл шинжилгээгээр 2024 онд тарваганы үхдэлээс тарваган тахлын эсрэг бие илэрсэн бол 2025 оны шинжилгээгээр урт сүүлт зурмаас тарваган тахлын өсгөвөр илэрсэн нь тухайн байгалийн голомт идэвхтэй байгааг харуулж байна.
Иймд Бага улаан даваа, Баянзүрх багийн төвийн 4000 га, Хар чулуутын 4000 га, Улаан ганга, Их улаан даваа, Хөх судал орчмын 4000 га, Нуурт, Духар, Гахайн толгой зэрэг газруудын 4000 га нийт 16,000 га талбайг хамруулан бүс нутгийн голомтын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэрэгчгүйтгэл, шимэгчгүйтгэлийн ажлыг зохион байгуулж ажиллав. Мөн тухайн хэсэгт намаржиж буй айл өрхөөр орж яриа таниулга хийжээ.
Мэрэгчгүйтгэл, шимэгчгүйтгэлийн ажлын хийж дууссаны дараа Мөст сумын Онцгой комисст ажлын гүйцэтгэлийг танилцуулж, зоонозын өвчний өнөөгийн нөхцөл байдал, эрсдэлийн талаар мэдээлэл өгчээ. Үүний дараагаар сумын ЕБС-ын 9-12 дугаар ангийн сурагчдад Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.
Эх сурвалж
| Ховд аймгийн зоонозын өвчин судлалын төв
|