Dark Light
Нийгэм | 2025-09-06

НЭГДҮГЭЭР ХАВЬТЛЫН ИРГЭДИЙГ БҮРЭН ХЯНАЛТАД АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн нь Цагаан-Уул сумын Тагийн нуур хэмээх газраас халдвар авсан нь тогтоогдож аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
 
Тарваган тахлын хүний өвчлөлийн 1 тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан:
1 дүгээр хавьтлын иргэдийг бүрэн хяналтад авч, тусгаарлах арга хэмжээг авсан.
2 дугаар хавьтлууд болон дам хавьтлуудтай холбоо тогтоож, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, өөрт халдварын шинж тэмдэг илэрвэл холбоо тогтоох талаар зөвлөмжийг өгөн ажиллаж байна.
 
Аймгийн Нэгдсэн Эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг тогтоож, Эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн явуулж байна.
 
Мөн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хяналт шалгалтын постууд 24 цагаар ажиллаж байна. Энэхүү хяналт шалгалт нь тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ойн дагалт баялгийг зохистой ашиглуулах, хууль бус ан агнуурыг таслан зогсоох, мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж байгаа юм.
Шалгалтын явцыг хоёр цаг тутамд аймгийн Онцгой байдлын газрын шуурхай штабт (70383218) мэдээлж, үүрэг гүйцэтгэсэн хугацааны тайлан мэдээг журамд заасны дагуу мэдээлж байна.
Хяналт шалгалтын үйл ажиллагаа нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл үргэлжилж, байнгын хяналт, шалгалтыг 24 цагийн турш тасралтгүй зохион байгуулна.
Эх сурвалж | Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06