Dark Light
Нийгэм | 2025-09-06

ХАНГАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнгөрсөн 1 хоногийн /2025.09.05-ны 08 цагаас 09.06-ны 08 цаг хүртлэх/ цаг агаарын тойм мэдээг танилцуулж байна. 
Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүү хэсгээр 0.0-17.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо, Хангайн уулархаг нутгаар нойтон цас орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Булгаын Хишиг-Өндөрт 17.0 мм, Бугат, Бүрэгхангайд 13.0 мм, Булган, Дорнодын Халхгол, Төв аймгийн Заамарт 11.0 мм, Хөвсгөлийн Хатгал, Ренчинлхүмбэ, Булганы Дашинчилэнд 10.0 мм, бусад нутгаар 0.0-9.0 мм бороо орсон байна.
 
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Алтай, Хангай Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +6…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +19…+26 градус, бусад нутгаар +13…+19 градус дулаан байв.
 
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +3...+9 градус дулаан хоносон байна.
 
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 17-22 метр хүрч ширүүссэн байна.
 
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр бороо ороогүй, өнгөрсөн шөнө 0.0-0.4 мм бага зэргийн бороо орсон байна. Салхи өдөртөө баруун хойноос, шөнөдөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур өчигдөр өдөр +14…+15 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -1 градус хүйтэн, бусад нутгаар +4 градус дулаан хоносон байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06