Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1224 дүгээр захирамжийн хүрээнд 2025.09.05-ны өдөр Богдхан уулын Жаргалант, Нүхт, Арцат, Хүүш, Чандмань, Зайсан, Залаат, Хүрхрээ , Хүрэл тогоот, Чулуутын амуудын хогийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж нийт 20 орчим тонн хог хаягдлыг хогийн цэгт тээвэрлэлээ.
Өнөөдөр буюу 2025.09.06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Чингэлтэй хайрхан, Сүхбаатар дүүргийн Их бага баян, Халзангийн давааны ногоон бүсэд цэвэрлэгээний ажил үргэлжилнэ.