Армени улсын Ереван хотноо болж байгаа олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын гишүүн орнуудын аврагчдын олон улсын сургалт, семинарт НОБГ-ын Аврах ангийн бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Г.Батхангай оролцож байна. Энэ сарын 01-12-ны өдрүүдэд болж байгаа тус сургалтад Орос, Казахстан, Киргиз, Серби, Монгол, Йордан, Армени, Саудын Араб, Кувейт зэрэг улсын аврагчид хамрагдаж байгаа юм. Сургалтыг Орос-Арменийн хүмүүнлэг тусламжийн хариу үйлчлэлийн төвийн аврах ажиллагааны зааварлагчид удирдан зохион байгуулж байгаа бөгөөд аврагчид нурсан барилга, байгууламжаас аврах ажиллагааг зохион байгуулах, ослын үед шуурхай ажиллах бэлэн байдлаа хангах дадлага, сургалтыг хийж, туршлага солилцож байна.
Нийгэм | 2025-09-06
Сэтгэгдэл бичих