Dark Light
Нийгэм | 2025-09-06

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГҮҮД ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын “Хотгор”-ын уурхайгаас Нарийнсухайт - Шивээхүрэн чиглэлийн нүүрс тээврийн замтай холбох тусгай зориулалтын авто замын төсөлд Барилга-инженерийн цэргүүд энэ оны 03 дугаар сараас эхлэн авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Удирдах газрын Инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга хурандаа Ц.Гантулгаар ахлуулсан “Төслийн удирдлагын нэгж-I”-ийн удирдлага дор Зэвсэгт хүчний 110, 339, 342 дугаар ангиудын 300 гаруй алба хаагч, 150 гаруй нэгж техниктэйгээр үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл тасралтгүй ажиллаж байгаа билээ.
Төслийн талбайд ажиллаж байгаа залуус 10 сарын дотор уг төслийг  гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр чанар, стандартын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажилласаар байна.
Барилга-инженерийн цэргүүд өнөөдрийн байдлаар хөрс хуулалт, бут, сөөг зайлуулах зэрэг газар шорооны ажил, хоолойн суурийн ухмал, зохист ширхэглэл бүхий элс хайргаар хоолой байгуулах, хоолойн ул суурь нягтруулах зэрэг Атираат ган хоолойн барилгын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 57 хувьтай явагдаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
Эх сурвалж | Зэвсэгт хүчний Жанжин штаб
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06