International Union of Nutritional Sciences-ICN 2025 олон улсын хоол тэжээлийн их хурал Парис хотноо 2025 оны 08 дугаар сарын 22-29-ны хооронд дэлхийн 117 орны 3835 хоол зүй, шим тэжээлийн мэргэжилтнүүд оролцож “Дэлхийн эрүүл мэндэд тогтвортой хүнс” сэдвийн доор чууллаа.
Тус олон улсын хоол тэжээлийн их хуралд Хоол зүй, шим судлалын Монголын нийгэмлэг-MONGOLIAN NUTRITION SOCIETY-ийн тэргүүнээр ахлуулсан 18 хоол зүйч, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 3 эрдэм шинжилгээний ажилтан нийт 21 ажилтан, албан хаагч монгол улсаа төлөөлөн оролцлоо.
Тус олон улсын их хуралд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Амарсанаа “Монгол улсын хоол тэжээлийн үндэсний VI судалгаа”-ны үр дүнгийн талаарх мэдээллийг танилцуулав.
Хурлын илтгэлүүдээс бүх насны хүмүүст хоол шим тэжээлийн боловсрол олгох, хүүхдийн хоолны шим тэжээлийн дутагдал нь дэлхийн улс орнуудын тулгамдаж буй асуудлын нэг болж буй талаар илтгэгч нар онцоллоо. Дараагийн олон улсын хоол тэжээлийн их хурал 2029 онд Канад улсад зохион байгуулахаар төлөвлөгдлөө.