Есдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдах байсан Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан хойшиллоо.
Тус барилдаан "Автомашингүй өдөр"-тэй давхацсан тул зохион байгуулагчдын хүсэлтээр 7 хоног хойшлуулах шийдвэр гаргажээ. Барилдаан есдүгээр сарын 20-ны өдрийн 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.