2025 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажлаасаа ч амьдралаас ч таашаал авч сур. Ихээхэн хүчин чармайлт гаргавч ахиц гардаггүй эсвэл таны дур сонирхлыг өдөөдөггүй газрыг яаралтай орхин одох сэтгэлийн тэнхээтэй яв. Од эрхсийн зарим нөлөө ашигтай өөрчлөлт амлаж байна. Зоригтой бөгөөд зорилготой байсныхаа төлөө амьдрал таныг шагнаж магадгүй. Өөр бусадтай адилхан байх гэлгүй өвөрмөц арга барилтай байх нь чухал хүмүүсийн анхаарлыг татаж чадна.
Үхэр: Энэ өдөр энгийн тайван байх нь хүн бүрд таатай. Харин нөхцөл байдлыг бодитоор үнэлж чадахгүй бололтой. Гэнэтийн шийдвэр бүү гарга. Бие болон сэтгэл санаа тайван байвал бүх зүйл сайн байхыг од эрхэс зааж байна. Хувиа бодсон, дээрэнгүй занг гаргавал гэр бүлдээ их төвөг удна.
Ихэр: Хэрэггүй хуучин эд зүйлсээ хэрэгтэй хүмүүст нь өгч тусал. Бусдад өртэй эсэхээ, биелүүлээгүй амлалт байгаа эсэхээ сана. Өнөөдөр маш өрөвч, уян зөөлөн болно. Бусадтай харилцаа холбоо тогтооход хялбар болно. Мэндийн зөрөөтэй байдаг хүмүүстэйгээ хувийн харилцаагаа ахиулна.
Мэлхий: Таны аминч зангаас болж гэр бүлийн харилцаа муудаж болзошгүй. Та биеэ барих чадвартай тул маргааныг амархан зохицуулж чадна. Өнөөдөр уураа ил гаргаж, хэрүүл хийж болохгүй. Хэт их бие даасан байх гэж оролдох хэрэггүй. Од эрхсийн нөлөөгөөр хэн илүү хүлээцтэй байсан нь хожно.
Арслан: Гэртээ анхаарал тавих өдөр. Энэ өдрийн сэтгэлийг тань зовоож буй асуудлын тайлал энгийн зүйлд оршиж буй. Хоосон дэмий зүйл мэт санагдавч зүрх сэтгэлийнхээ төлөө юугаа ч бүү хайрла. Танд янз бүрийн муу юм ярьсан ч ирээдүйдээ бүү санаа зов.
Охин: Гэр бүлийн сэтгэл санааны байдал энэ өдрийн ерөнхий төлөвт ихэд нөлөөлнө. Санаа сэтгэлээ төвшин тайван байлгаж амрах хэрэгтэй. Хэт их ажил төлөвлөх шаардлагагүй. Харин дуртай газар луугаа явж, амарч болно. Өөрийн хүслээ дагаж эрх чөлөөг мэдэр. Залуу хүмүүс таалагдсан хүнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүл.
Жинлүүр: Хувийн ашиг сонирхлын хамрах хүрээг тэлэхэд энэ өдрийг зориулбал зохилтой. Энэ өдөр таныг хир найдвартай, тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэйг шалгах үйл явдал тохионо. Гарцаагүй үйлийн үрээр болох үйл явдлыг аль болох тайван хүлээж ав. Сэтгэлийн хөдөлгөөнөө бусдад ил харуулах хэрэггүй.
Хилэнц: Мөнгөө хэт үрэх эсвэл харамлаж хямгадах хэрэггүй. Ирээдүйтэй төсөлд хөрөнгө оруул.Эрүүл мэндээ онцгой анхаар. Амьдралын хорт муу зуршлаа хая. Шим тэжээлгүй хоол хүнс, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхийн хор хөнөөлийг бүү март. Гэр бүлийн асуудлууд албаны ажил хэргээс хөндийрүүлэх магадлалтай байна. Гэхдээ худал гүтгэлгээс хол байхыг хичээ.
Нум: Дотнын найз нөхөдтэйгөө харьцах, гэр бүлийн арга хэмжээ зохион байгуулах зэрэгт сайн. Өөрийн үнэт зүйлсээ хуримтлуулсан мөнгөөр бус ажил хэргийн харилцаа болон гэр бүлийн уур амьсгалаар хэмжих жишиг тогтоо. Эрүүл мэндээ хамгаалан зөв дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хий. Бие бялдрын сайн хөгжил сэтгэл санаа, эрүүл мэндийг тань сайжруулахад тустай байна.
Матар: Цэвэр агаарт зугаалж ойр дотнын хүмүүстэйгээ сонирхолтой яриа өрнүүл. Хамтдаа ярилцан харилцан ойлголцож чадвал аз жаргалтай байх болно. Гадаад нөхцөл байдал таныг орчноо өөрчилж шинэ боломж хайхад хүргэнэ. Энэ зорилгоор эр зоригтой алхам хийхэд тохирох цаг мөч байна.
Хумх: Ойр дотнын хүмүүст таны анхаарал хэрэгтэй болно. Хувиа бодсон зан чанараа өөрөөсөө хол байлга. Амралт аяллаар яв. Өнөөдөр гэртээ зүгээр суухаас зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Таны зарим хүссэн зүйлс биелж, аз жаргалтай байх болно. Эрүүл мэндээ сайтар анхаар.
Загас: Өнөөдөр ар талаа ойр дотнын хүмүүстээ найдаж болно. Хайр сэтгэлийн харьцаанд романтик адал явдалтай учирна. Та хайртай хүнээсээ сэтгэл хөдлөм анхаарал халамж авна. Цэвэр агаарт нар салхинд амрах нь танд тустай. Хувийн амьдралаа өөрчлөх эрмэлзэл дүүрэн байна. Өнөөдөр ганц бие хүмүүс гэр бүл зохиох зорилгоор хайр дурлалын холбоо хэлхээ тогтоох эрмэлзэлтэй байна.