Dark Light
Нийгэм | 2025-09-07

ӨЧИГДӨР НИЙСЛЭЛ ХОТ ОРЧМООР 2.0-14.0 ММ БОРОО ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн 1 хоногийн /2025.09.06-ны 08 цагаас 09.07-ны 08 цаг хүртлэх/ цаг агаарын тойм мэдээг танилцуулж байна. 

Хур тунадас: Өнгөрсөн хоногт төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-14.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Нийслэлийн Өлзийтөд 14.0 мм, Буянт-Ухаад 8.0 мм, Багануурт 7.0 мм, Төв аймгийн Алтанбулагт 13.0 мм, Зуунмодод 10.0 мм, Заамарт 7.0 мм, бусад нутгаар 0.0-6.0 мм бороо орсон байна.
 
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Хангай Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +20…+27 градус, бусад нутгаар +13…+19 градус дулаан байв.
 
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +6…+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан хоносон байна.
 
Салхи: Өнгөрсөн хоногт нутгийн баруун хэсгээр секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүссэн байна.
 
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 2.0-14.0 мм бороо орж, өнгөрсөн шөнө бороо ороогүй байна. Салхи өдөртөө баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур өчигдөр өдөр +12…+14 градус, өнгөрсөн шөнө +5 градус дулаан хоносон байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00