Dark Light
Нийгэм | 2025-09-07

ОЙРЫН ХАВЬТЛУУДААС 6 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭ ЭЕРЭГ ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн нь Цагаан-Уул сумын 5-р багийн нутаг тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдсон юм.
Өвчтөний ойрын хавьтлуудад хяналтын шинжилгээ хийхэд 6 сорьцод эерэг гарсан бөгөөд одоогоор эдгээр хүмүүст тарваган тахал өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Эдгээр 6 хүнд дахин давтан PCR шинжилгээ хийсэн бөгөөд хариу хүлээгдэж байна.
Аймгийн Онцгой комиссын 15 дугаар хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргав. Үүнд:
  • Тарваган тахлын эпизотыг таслан зогсоох, шимэгтгүйтгэлийн ажлыг зохион байгуулах;
  • Иргэдэд голомттой бүс нутгаас авчирсан болон худалдан авсан тарвага байвал мэргэжлийн байгууллагад хандан, устгалд оруулах ажлыг зохион байгуулахаар болов.
  • PCR шинжилгээгээр эерэг гарсан хавьтлын давтан шинжилгээний хариу эцэслэн гарсны дараа Аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, цаашдын хариу арга хэмжээний талаар шийдвэр гаргахаар боллоо.

Одоогийн байдлаар Зооноз өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох хариу арга хэмжээг зохион байгуулж нөхцөл байдлыг хянан ажиллаж байна.

Иргэд та бүхнийг тарвага агнах, хэрэглэх, түүхий эд худалдан авахаас хатуу татгалзаж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг чандлан мөрдөхийг Аймгийн Онцгой комисс анхааруулж байна.

Эх сурвалж | Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23