Dark Light
Нийгэм | 2025-09-07

ТАРВАГАН ТАХЛААР ӨВЧИЛСӨН ИРГЭН НАС БАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн нь Цагаан-Уул сумын 5-р багийн нутаг тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдсон юм.
Цагаан-Уул суманд тарваган тахлын голомт идэвхтэй байгаа ба хүний өвчлөлийн тохиолдол, нас баралт бүртгэгдлээ.
Тарваганы мах нөөцөлсөн худалдан борлуулах гэж буй иргэд мэргэжлийн байгууллагад хандаж устгуулах, цаашид худалдан борлуулахгүй байх тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна.
Цагаан-Уул сумын Шарга багт эпизоти өндөр байгаа тул дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү. 
 
Урьдчилан сэргийлэх:
  • Тарвага агнахгүй байх 
  • Тарваганы мах идэхгүй байх 
  • Түүхий эд эрхдээ хэрэглэхгүй байх 
  • Тарвагыг нохойгоор бариулахгүй, урхи хавхаар агнахгүй байх
  • Тарваганы түүхий эд эрхтэн хот суурин газар оруулахгүй байх 
  • Хүүхдийг тарваганы дошин дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх,
  • Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх 
  • Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
  • Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
  • Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих 
  • Нохойг байнга уяатай байлгах
  • Үхсэн хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх 
  • Үхсэн тарвага мэрэгч амьтдын тухай Зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70382420, 99388181)
Тарваган тахлын эрсдэлд өртсөн эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх шаардлагатай. 

Эх сурвалж | Хөвсгөл Зоонозын Төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23