Dark Light
Нийгэм | 2025-09-07

МӨНХХАЙРХАН УУЛ, ХАР АН УУЛЫН СОЛБИЦОЛ, ӨНДРИЙГ ХЭМЖИЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас санаачлан Монголын уулчдын үндэсний холбоо ТББ, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо ТББ-тай хамтран 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий, Ховд аймгийн заагт орших “Мөнххайран уул”, “Хар Ан уул”-ын солбицол, өндрийг орчин үеийн, өндөр нарийвчлалын геодези /GNSS/-ийн багаж ашиглан хэмжиж байна.
“Мөнххайран уул”, “Хар Ан уул”-ын солбицол, өндрийг Trimble R12, Trimble Catalyst багаж ашиглан уулсын оройн цэгийн солбицол, өндрийг ITRF2014, ITRF2020 солбицлын тогтолцоо, Балтын тэнгисийн өндрийн тогтолцоонд тодорхойлох юм.
Монгол Улсын Зөвлөх инженер О.Хосбаяр /Геосурвей ХХК-ийн захирал/, инженер О.Пүрэвдорж /Этүгэн инженеринг ХХК-ийн захирал/, уулчин, хөтөч Э.Уранболор /Геосан ХХК-ийн инженер/ нар эдгээр мөс, цастай өндөр уулс дээр эр зориг гарган авирч, мэргэжлийн ур чадвараа ашиглан геодезийн хэмжилтийг амжилттай гүйцэтгэж байна.
 

Эх сурвалж | Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16