Dark Light
Нийгэм | 2025-09-07

БАРИЛГАЧДЫН ТАЛБАЙГ НИЙСЛЭЛИЙН ЭЗЭМШИЛД БУЦААН АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Чингэлтэй дүүргийн  3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил дуусаж, наймдугаар сарын 29-нд нээсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тус байршилд өнөөдөр ажиллалаа.
 
Хотын дарга Х.Нямбаатар “Доороо 109 машины автомашины зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орлоо. Тус байгууламжийг өндөр өртөгтэй гэх шүүмжлэл их байсан. Гэвч бид нийслэлийн зүгээс төсвийг зохиодоггүй. Харин Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайдын норм, дүрмийн дагуу баталсан “эстиматор” программын дагуу төсөв зохиогдож баригдсан. Автомашины зогсоол болон цэцэрлэгт хүрээлэн буюу ногоон байгууламж, усан толио, амрах талбай, задгай театр нь бүрэн хийгдэж дууссан. Дөрвөн давхар үйлчилгээний барилгын хувьд 11 дүгээр сарын 20-нд ашиглалтад орох бөгөөд жуулчдад зориулсан үйлчилгээ явуулах юм. Мөн цаашид тус цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ хариуцан ажиллах болно.
 
Хуучны Урт цагааны барилгад үйл ажиллагаа явуулдаг байсан дархчид, гар урчууд зэрэг ЖДҮ эрхэлдэг байсан иргэдийн ажлыг байрыг хадгалах үүднээс СБД-ын 32-ын тойрогт Урт цагаан барилгын шинэчилсэн хувилбарыг барьж байна. Тус барилгын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд арван нэгдүгээр сарын сүүлээр ашиглалтад орно. Үүнээс гадна Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барих тухай төлөвлөж байна” гэлээ.
 
 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06