2025 оны есдүгээр сарын 08-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны хувьд шийдвэрлэх гол асуудалд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болно. Амьдралынхаа гол зорилгод хүрэхийн тулд шийдвэрлэх алхмаа зөв тооцоолох хэрэгтэй болно. Гэхдээ уян хатан хандлагаа алдаж болохгүй. Учир нь ийм үед танаас амиа хичээсэн үзэл гарч болзошгүй гэдгийг од эрхэс анхааруулж байна.
Үхэр: Өнөөдөр та амжилтад тэмүүлсэн, эрч хүчтэй байна. Худалдаа хийх, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад тохиромжтой. Томоохон худалдаанаас сайн ашиг хүлээж авах боломж гарна. Өөрийн идэвх зүтгэл, арга залиар дажгүй орлого олно. Мөнгөө шууд үрэлгүй маргаашдаа зориулан нөөцөл.
Ихэр: Өнөөдөр эрсдэлтэй үйл ажиллагаанаас хол яв. Орой үдэш ганцаар явж болохгүй. Хуримтлуулсан мөнгөө хэрэгцээгүй зүйлд зарцуулах магадлал байгаа тул санхүүгээ эрүүл ухаанаар хяна. Цаг үеийн нөхцөл байдал эрүүл мэндэд таагүй нөлөөлж болзошгүй. Бусдын үгийг хэт дагахаас зайлсхий.
Мэлхий: Хүмүүсийн харьцаа таны ажил амьдралын түвшингээс хамааран өөрчлөгдөж буйд бүү санаа зов. Өөрийн үзэл бодлыг тууштай хамгаал. Байр сууриа авч үлдэхийн тулд уран нарийн арга эрэлхийл. Өрсөлдөгч нарын үйлдэл таны зорилгод саад учруулна. Гэхдээ яаран хийсэн хариу алхам эргээд танд муугаар нөлөөлөх учир хурдан шийдвэр гаргах гэсний хэрэггүй.
Арслан: Та өөрийн ажилладаг салбартаа нэр хүндтэй, итгэлтэй хүмүүсийг хамтрагчаа болгохыг зорих нь ирээдүйн амжилтад чухал нөлөө үзүүлнэ. Бүтээлчээр сэтгэх чадвар сайн байна. Өнөөдөр танд мөнгө санхүүтэй холбоотой төлөвлөгөөгөө биелүүлэх шаардлага тулгарна. Эргэн тойрныхоо хүмүүст өөрийн үзэл санаагаа сонирхолтой илэрхийлэх хэрэгтэй болно.
Охин: Өнөөдөр өвөрмөц шийдэл, уян хатан хандлага зэргээр зорилгодоо хүрэх замаа тодорхойл. Өөрийн үзэл бодлоо хамгаалах, мэдлэгийн хүрээгээ тэлэх зэрэг эрмэлзэл өрсөлдөөнд давамгайлах боломж олгоно. Удирдах ажилтай хүмүүс шүүмжлэлээс айлгүй боломжтой бүгдийг хий. Гэхдээ өрсөлдөгчдөө боломж олгохгүйн тулд ажлаа ямар ч алдаа эндэгдэлгүй гүйцэтгэхийг зөвлөж байна.
Жинлүүр: Бүх зүйлд анхааралтай байх өдөр. Бичиг баримттай ажиллах бол нямбай эмх цэгцтэй байх нь чухал. Ажлын байранд та бүх зүйл дээр хариуцлага хүлээж байгаа эсвэл бүх хүн таныг гадуурхаж байгаа мэт санагдана. Эсрэг тэсрэг байр суурьтай нүүр тулахад бэлэн бай. Хэчнээн ажил их байсан ч өөртөө бага ч гэсэн цаг гаргаж, анхаарал халамж тавиарай.
Хилэнц: Амьдралаа хүндрүүлэх алдаа бүү хий гэж од эрхэс зөвлөж байна. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд санаа тавь. Чухал бичиг баримтад гарын үсэг зурах бол олон талын мэдээллийг эргэцүүлэн судалж үз. Энэ өдөр танилуудын хүрээг өргөтгөх уулзалт болно. Шинжлэх ухааны үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс танин мэдэхүйн талаар чухал мэдээлэл хүлээн авах магадлалтай.
Нум: Хамт олонтойгоо тун найрсаг харьцаатай байна. Энэ үеийг өөрийн ирээдүйд хамтрах баг бүрдүүлэхэд ашигла. Од эрхэс хамтын ажиллагааг урамшуулан дэмжиж байна. Гэхдээ сэтгэл санааны түрэмгий үйлдэлд татагдаж болзошгүй. Сэтгэл зүйн тогтвортой байдалдаа сайн анхаар.
Матар: Нэмэлт ажил үүрэг хүлээн авахаас бүү эмээ. Энэ өдөр та ядарч уур уцаартай байх тул элдэв хэрүүл маргаанаас аль болох зайлсхий. Хөрөнгө мөнгийг нэлээд хэмжээгээр ажил хэргээ хэвийн явуулахад зарцуулахад бэлэн бай. Өнөөдөр буруу мэдээлэл сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарал их тавь.
Хумх: Ажил мэргэжлийн хүрээнд зарим талаар алдаа гарч болзошгүй. Үүссэн асуудлыг буруу шийдэх, нөхцөл байдлыг бодитоор харахгүй байх зэргээс болж дэмий эрч хүч зарцуулж мэднэ. Зарим зүйл таныг туршиж буй гэдгийг мэдрэхийг од эрхэс анхааруулж байна. Ойр дотнын хүмүүсээс ирэх дэмжлэг танд их хэрэг болно.
Загас: Яаруу түргэн шийдвэр хожим харамсахад хүргэнэ. Хэт туйлшрал сөрөг үр дагаврыг авчирдаг. Тавьсан зорилгыг өөрчилсөн аливаа үйл хэрэг амжилтгүй, таагүй байдалд хүргэнэ. Харин та урьдчилан бодож төлөвлөсний дагуу ажиллавал амжилттай байна. Мөн хүлээсэн үүрэг даалгавраа цаг хугацаанд нь гүйцэтгэвэл байр сууриа бэхжүүлэх боломжтой болно.