Өнгөрсөн наймдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын "Эрдэнэт медикал" эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгохоор шийдвэрлэсэн билээ.
Ингэснээр Орхон, Хөвсгөл, Булган аймгийн иргэдэд хавдрын үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх боломж бүрдэж байна. Мөн баруун аймгуудын иргэд ч зардал багатайгаар хавдрын оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломж бүрдэх юм.
Төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлогын хүрээнд Хавдар Судлал Үндэсний төвийн ачаалал, хүлээгдэл 5-10 хувиар буурна гэсэн үзүүлэлттэй байна.
ХСҮТ-ийн харьяа "Эрдэнэт медикал" хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нь орон нутгийн хавдрын эмчилгээ оношилгооны жишиг төв болж байгаа юм.
Дэд төв нээгдсэнээр:
- Хорт хавдрын эрт илрүүлгийн хувь нэмэгдэнэ
- Хүн амын дундаж наслалт уртасна
- Хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулна
- Орон нутагт хорт хавдрын тусламж үйлчилгээг үзүүлнэ
- ЭМДС-ын санхүүжилт, эдийн засгийн үр ашигтай байдал үүснэ
- Хувь хүн, гэр бүл, нийгэмд ирэх санхүүгийн дарамт буурч, иргэдийн амьдарлын чанар сайжирна.