Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалж, бусдад худалдан борлуулдаг 2 бүлгийн 11 этгээдийг баривчлан, 4 төрлийн мансууруулах бодис, хэрэглүүр, бэлэн мөнгө, 11 ширхэг гар утас, 6 тээврийн хэрэгсэл зэргийг эд мөрийн баримтаар тус тус хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сэжигтэй этгээдүүд 30-аас дээш насныхан байх бөгөөд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байжээ. Мөн тэдний 2 нь эмэгтэй хүн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт эмэгтэйчүүд холбогдох нь нэмэгдэж байна.
Та бүхэн гэр бүл ойр дотнынхондоо тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.