Dark Light
Нийгэм | 2025-09-07

МӨРӨН, ЦАГААН-УУЛ СУМ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 17:00 цагт Хөвсгөл аймгийн онцгой комиссын шуурхай хурал боллоо.

Аймгийн онцгой комисс Хөвсгөл аймгийн Мөрөн сум болон Цагаан-Уул суманд тарваган тахлын голомт, хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: 

Мөрөн сум, Цагаан-Уул сумын хэмжээнд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ШУТИС-ийн харьяа политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх секц, дугуйлан, спорт заал, биллиард, PC тоглоомын газрын үйл ажиллагааг 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл 7 хоногийн хугацаатай зогсоолоо.  

Мөн Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөн, зах худалдаа үйлчилгээний төв, ресторан, баар, лоунж, кафе, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23:00 цагаас 10-ны өдрийн 23:00 цаг хүртэл буюу 72 цагийн хугацаатай түр зогсоолоо. 

Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй теле болон цахим хэлбэрээр зохион байгуулна. Хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор 0-8 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагт зохицуулалт хийж цахимаар ажиллах боломжоор хангах, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон хувийн аж ахуй нэгжүүдийн дарга нарт үүрэг болголоо. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд шаардлагатай цэгүүдэд хяналтын постыг ажиллуулна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06