Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO) нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд өндөр хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулж, чадавхыг бэхжүүлэх замаар ойн нөхөн сэргээлт хийх” төслийг Дорнод аймгийн Баян-Уул суманд хэрэгжүүлэн Зүүн бүсийн өндөр хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг байгуулаад байгаа юм.
Тус мод үржүүлгийн газрыг Баян-Уул сумын Сум дундын ойн анги хариуцан ашиглаж байгаа бөгөөд энэ жил 6 нөхөрлөл, иргэн нарс, шар хуайс, агч, бургас, улиас зэрэг 1 сая гаруй модыг үрээр болон тарьцаар үржүүлж байна.
Төслийн үр дүн явцтай Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын AFoCO/039/2023 төслийн зохицуулагч Т.Батсүх танилцлаа.
Энэхүү модыг Эрээн давааны доройтсон ойг нөхөн сэргээх болон Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Дорнод аймгийн 40 сая мод тарих ажилд тарьц, суулгацыг нийлүүлэх нөөцийг бүрдүүлэх юм.





Эх сурвалж
| Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
|