Dark Light
Нийгэм | 2025-09-08

БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 09 дүгээр сарын 08-наас 09 дүгээр сарын 17-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.
 
Хур тунадас: 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз голын сав газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13,14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.     
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12, 13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 8-наас 12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +28...+33 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 13, 14-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, 15-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 10-нд бага зэргийн бороо, 13,14-нд бороо, уулаараа нойтон цас орно.  
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 13,14-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 8-12-нд дулаарч шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 13-наас сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-5 градус хүйтэн, бусад хэсгээр -2...+3 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00