Dark Light
Нийгэм | 2025-09-08

22 PCR ШИНЖИЛГЭЭГ ЭМНЭЛЗҮЙ, МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР БАТАЛГААЖУУЛНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний нөхцөл байдлыг тодрууллаа.
Хөвсгөл аймгийн Халдварт өвчин судлалын тасгийн эмч н.Өлзийсайхантай холбогдлоо. Тэрбээр “Өдөр бүрийн 12:00 цагт бүх тоон мэдээллээ нэгтгээд, шинж тэмдгүүдээ тодорхойлоод дараагийн шатлалд мэдээлж байгаа. Тиймээс ЭМЯ-наас нэгдсэн мэдээллийг өгнө гэв. 
 
Ингээд тарваган тахал өвчний талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. 
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нутаг дэвсгэрийн 28.3 хувьд буюу 444 мянган мкв талбайд тарваган тахлын голомтын бүс байдаг. 2005-2025 онд тарваган тахлын нийт 31 өвчилсөн тохиолдол гарсан. Жилд дунджаар 1-2 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 35 хувьтай байна. Тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол 2020 онд хамгийн олон буюу 6 тохиолдол батлагдаж, нас баралт хамгийн өндөр бүртгэгджээ. 2015 онд Хөвсгөл аймагт тарваган тахлын хоёр тохиолдол бүртгэгдсэн. Мөн өнөөдрийн байдлаар хоёр тохиолдол батлагдлаа. Үүний нэг тохиолдол харамсалтайгаар нас барсан. Нэг тохиолдол нь эдгэсэн. Тарваган тахал хавар дөрөвдүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч, аравдугаар сарын дунд үеэс намжмал байдалд ордог. 
Хөвсгөл аймагт тарваган тахлын эхний тохиолдол есдүгээр сарын 2-нд бүртгэгдсэнээс хойш есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл нийт гурван тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээнүүдээр батлагдсан. 22 хүнээс PCR шинжилгээгээр эерэг дүнтэй буюу сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Дээрээс нь молекул биологи буюу нянгийн шинжилгээ авч, эмнэлзүйн шинжилгээг авснаар дараагийн шатлалын иж бүрэн оношийг тогтоож мэдээллийг хүргэнэ. Тарваган тахал хоёр шинж тэмдэгтэй. Булчирхайн халдвар, уушгины халдвар гэсэн хоёр типтэй байдаг. Үүнээс уушгины халдвар маш аюултай. Хурдан тархацтай. Эрсдэл ихтэйд тооцогддог. Одоогоор хүүхэд туссан тохиолдол бүртгэгдээгүй. Далд байх үе нь 5-6 хоног байдаг. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06