Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 8 сарын байдлаар 87.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 497 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ. Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
- Хүний амь насыг хохироосон 6,
- Бусдын биед халдаж, хохирол учруулсан 177,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5,
- Өмчлөх эрхийн эсрэг 159
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 9,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 2,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 131, бусад төрөлд хамаарах 8 хэрэг байна.
Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 122720 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 122332 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2939,
Танхайрах 133,
Хүний биед халдах 314,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 201,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 117050 бусад 1695 зөрчил байна.
Дээрх 122332 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл
-Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 204,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 116,
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 541 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 121471 иргэн, хуулийн этгээдийг торгох шийтгэл оногдуулжээ.
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 62 иргэнд 17805000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 171 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 30 иргэнийг 3335000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
АДМИН








Нийгэм









