Dark Light
Нийгэм | 2025-09-08

БНСУ-Д ХӨДӨЛМӨРЛӨХ НӨХЦӨЛ, ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ САЙЖРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх зүйн байдал, хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаагаа мэдээллээ.
Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын төр, засгийн зүгээс тус улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн хөдөлмөрлөх нөхцөл, эрх зүйн байдалд онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, цалингаа авч чадаагүй, хууль бусаар оршин суугаа гадаад ажилчдын эрхийг хамгаалах чиглэлд бодлогын тодорхой алхмуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх саяхан БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярьж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бататгахын зэрэгцээ тус улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн болно. Ерөнхийлөгч И Жэ Мён 2025 оны есдүгээр сарын 2-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр холбогдох байгууллагуудад тодорхой чиглэл, үүрэг өгсөн байна. Үүний дагуу дараах арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. 
Үүнд:
-Цалингаа авч чадаагүй гадаад иргэдийг шууд албадан гаргахгүй байх;
-Хөдөлмөрийн маргаан үүссэн тохиолдолд тухайн иргэнийг Цагаачлалын байгууллагад заавал мэдэгдэх үүргээс чөлөөлөх;
-Цалин олгоогүй ажил олгогчдод хариуцлага тооцох, улмаар гадаад ажиллах хүч хүлээн авах эрхийг хязгаарлах зохицуулалт хийх.
Эдгээр өөрчлөлт, арга хэмжээ нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй манай иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлд бодит дэмжлэг болж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Бид гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ эрх, аюулгүй байдлыг тууштай хамгаалах үүрэгтэй, энэ хүрээнд БНСУ-ын төрийн удирдлагуудтай дипломат харилцааны бүх түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байгааг энэхүү мэдээллээр дамжуулан баталгаажуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23