Dark Light
Нийгэм | 2025-09-08

ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫГ “МИТАЙМ ИНТЕРНЭШНЛ” ХХК ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"ДЦС-5"-ыг барих гүйцэтгэгчийн шалгаруулалтыг дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж, "Шунхлай Холдинг" ХХК 66.6 оноотойгоор хоёрдугаар байрт, "Митайм Интернэшнл" ХХК 75 оноогоор нэгдүгээр байрт шалгарчээ. Гэрээний хэлэлцлийг нэг сарын хугацаанд хийх бөгөөд НИТХ-аар хэлэлцүүлнэ. "Митайм Интернэшнл" компани нь "ДЦС-5"-ыг өөрийн хөрөнгөөр улсад хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр барих аж. 
 
"ДЦС-5" төслийн нийт өртөг 658.6 сая ам.доллар бөгөөд 24 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг дуусгаж, 6 сарын хугацаанд туршилтын үйл ажиллагаа явуулах аж. Тус станц нь Улаанбаатар хотын баруун хэсгийн 40.000 өрхийг дулаанаар хангах 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23