Тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбоотойгоор Мөрөн, Цагаан-Уул сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ хугацаанд тус сумдын гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, шаардлагатай цэгүүдэд эргүүл, хяналтын постуудыг ажиллуулж байна.
Нийт 19 хяналтын пост ажиллаж байгаа бөгөөд үүнээс Мөрөн суманд 8, Цагаан-Уул суманд 11 пост байрлаж, хөдөлгөөнийг хянаж, шалгалт хийж байна.
Гарах хөдөлгөөнийг зөвхөн дараах тохиолдолд зөвшөөрч байгаа бөгөөд буяны ажилтай, албан томилолттой, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай иргэдийн бичиг баримтыг шалгаж, баталгаажуулсны үндсэн дээр зорчихыг зөвшөөрнө.
|
Эх сурвалж
| Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
|
АДМИН








Нийгэм







