БИЛГИЙН ТООЛЛЫН 17 2025.09.09 МЯГМАР ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 06:21-19:18
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын есдүгээр сарын 9, Ангараг гараг. Билгийн тооллын 17, Могойг хүлэгч одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 06:21 цагт мандан, 19:18 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.