Dark Light
Нийгэм | 2025-09-08

ХОНЬ: АЖЛЫН УУР АМЬСГАЛ СЭТГЭЛ САНААГ ӨӨДРӨГ БОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажлын уур амьсгал сэтгэл санааг өөдрөг болгоно. Та ч эргэн тойрныхондоо баяр баясгалан өгч чадна. Залуу хүмүүс таалагдсан хүнтэйгээ хамтрах ирээдүйгээ сайтар төлөвлөхөд тохиромжтой. Өнөөдөр эрдэм номд шамдан сурч буй оюутнуудыг амжилт хүлээж байна.
 
Үхэр: Эмх замбараагүй, хөл үймээнтэй өдөр. Урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүснэ. Ажил хэргийн уулзалт саатаж болзошгүй. Өөртөө хир итгэлтэй байхаас таны амжилт хамаарна. Зарим зүйлийг цаг нь болтол хойшлуулах тэвчээр хэрэгтэй цаг үе.
 
Ихэр: Өнөөдөр бусдын тусламжид найдаад хэрэггүй. Таагүй харилцааны үед санаагаар унаад хэрэггүй. Энэ үед юунд ч сэтгэл ханаж зогсолгүй улам их ажил амжуулахын төлөө зүтгэж байж амжилт олно. Хайрын харилцаандаа буулт хийхгүй бол энэ байдал туйлдаа хүртэл хурцдаж болзошгүй байна.
 
Мэлхий: Ирээдүйн сайхан амьдралынхаа төлөө өнөөдрөөс эхлэн хуримтлалдаа бага гэлтгүй мөнгө нэмж хэвшээрэй. Та удирдан зохион байгуулах чадвараа харуулна. Санхүүгийн төвөгтэй асуудлууд дээр урьдын төлөвлөсөн төлөвлөөгөө сайтар мөрд. Энэ үед тооцоолоогүй зардал гарах, өр зээл нэхэгдэх магадлалтай.
 
Арслан: Мөрөөдлөө биелүүлэх таатай цаг үеийг бүү алд. Хэрвээ хайнга хандаж цаг хугацаа алдахгүй бол танд амжилт, ололт ирэх болно. Таны завгүй эсвэл зожиг байдал бусадтай харьцахад хүндрэл учруулна. Таны гэр бүлийнхэн тусламж анхаарал, халамжийг тань хүсэж хүлээж байна.
 
Охин: Үүссэн нөхцөл байдлыг ухаалгаар зохицуул. Ямар ч үед тэвчээртэй бай. Өнөөдөр сэтгэл хөдлөлтэй байснаар алдаатай алхам хийж болох юм. Энэ үед танд өрсөлдөөнтэй байдал маш ихээр мэдрэгдэнэ. Ихэнх хүмүүс өөрийн буруу эсвэл зөв үйлдлийн тусгал болох ямар нэг үзэгдлийг гадаад ертөнцөөс олж харж баярлах гомдох зэрэгцэх болно.
 
Жинлүүр: Чухал бичиг баримтууд хууль зүйн үр нөлөөтэй дагаврыг агуулж байна. Ийм цаг үед яарсан шийдвэр гаргах хэрэггүй. Та нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Тулгарсан асуудлыг шийдвэрлэхээр хэт улайрснаар өөрийн амьдралдаа ямар нэгэн чухал зүйлээ алдаж магадгүй.
 
Хилэнц: Өнөөдөр мэргэжлийн ур чадвараа харуулахын тулд биеэ бүрэн дайчлах хэрэгтэй болно. Ингэж чадвал та бүх зүйлийг шийдэх болно. Энэ өдөр бусадтай харьцахад тааламжтай байна. Таны мэдрэмжтэй харьцаа нарийн, гайхамшигтай харилцан ойлголцлыг бий болгоно. Хувь заяагаар холбоотой хүмүүстэйгээ нөхөрсөг харьцаагаа бэхжүүлэх боломж бүхнээ ашигла.
 
Нум: Харин өнөөдөр ихэнх хүмүүс зан ааш муутай байх магадлалтай. Ямар нэг ёс зүйн хэмжээ эсвэл хууль журам зөрчсөний хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн ямар нэг хэм хэмжээг зөрчвөл, хамтарч ажиллахад найдваргүй гэсэн нэр зүүж мэднэ. Зарим тохиолдлыг харсан ч хараагүй мэт тэвчиж өнгөрүүл.
 
Матар: Та энэ өдөр шинэ санал хүлээн авч магадгүй. Үзэл бодолдоо бөгөөд ёс зүйн хэм хэмжээг баримталдаг хүмүүс зөв үйл хэрэг, сайн сайхны төлөө үйлдэлд зүтгэх боломжийг алдаж болохгүй. Үйлийн үр хэзээд хаалга тогших болно гэдгийг үргэлж санаж ажил хэргээ эмх цэгцтэй, зөв шударга байлгахыг хичээ.
 
Хумх: Өнөөдөр санхүүгийн багахан өөрчлөлт ч таны үйл ажиллагаанд их нөлөө болж мэднэ. Хамт олны дунд нэр хүнд олж авахын тулд ердийнхөөс илүү хичээх хэрэгтэй болно. Гэхдээ энэ нь шинэ албан тушаалд очихын тулд хийх үйлдэл байх нь тохиромжгүй шүү. Зарим амбицаа дарах нь танд хэцүү боловч заавал тэгэх ёстой гэдгийг зөвлөе.
 
Загас: Та алдсан боломж, өнгөрснөө харамсан дурсах бололтой. Хуучин гомдлоо март. Өнгөрснийг өөрчлөх аргагүй. Та өөрийгөө л зовоох болно. Энэ нь таны эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлнө. Ихэнх хүмүүс баян тансаг байдал бол аз жаргал гэж андуурна. Эргэн тойрондоо эерэг зүйл өгч чадаж байгаа байдлаасаа таашаал ав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06