Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нөхөр Симеон Бэкэттийн хамт Чингис хаан Үндэсний музейн танхимуудаар зочилж, музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөнд хүндэтгэл (2025.09.08) үзүүллээ. Хүндэт зочдыг ССАЖЗ-ийн сайд Ч.Ундрам, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун нар хүндэтгэлтэйгээр угтан авч тайлбар хийсэн юм. Мөн музейн тусгай үзвэрийн танхимаар зочилж “Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхоод, Амбан захирагч Саманта Мостин Чингис хаан Үндэсний музейн Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн гарын үсэг зурснаар хоёр улсын түүхэн харилцаанд жимээ үлдээлээ. Төгсгөлд нь айлчлалын үр дүн, ач холбогдлыг хэрхэн дүгнэж байгаа талаар Амбан захирагчаас хэвлэлийнхэн асууж байр суурийг нь сонирхлоо. Ташрамд мэдээлэхэд, 1994 онд буюу 31 жилийн өмнө Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Билл Хэйден манай улсад,1997 онд Ерөнхийлөгч П.Очирбат тус улсад айлчилж байсан түүхтэй аж.
Нийгэм | 2025-09-08
Сэтгэгдэл бичих