Dark Light
Нийгэм | 2025-09-08

ГОВЬ, ТАЛ НУТГААР САЛХИ ШИРҮҮСНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

5 хоногийн урьдчилсан цаг агаарын мэдээ

Малчид, тариаланчид, хадланчид болон иргэдэд зориулсан мэдээ:

2025 оны 09-р сарын 09-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орох төлөвтэй байна.

09-р сарын 08-ны 20 цагаас 09-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаар:

  • Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын талд, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо, уулархаг газраар ялимгүй цас орно.

  • Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

  • Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...-5°С, говийн баруун өмнөд хэсгээр +11…+16°С, Их нууруудын хотгор, говийн зүүн хэсгээр +7…+12°С, бусад нутгаар +1…+6°С. Өдөртөө уулархаг нутгаар +13…+18°С, Их нууруудын хотгор, говийн өмнөд хэсгээр +26…+31°С, бусад нутгаар +19…+24°С дулаан байна.

Улаанбаатар хот орчим:

  • Цаг агаар: Үүлшинэ. Бороо орохгүй.

  • Салхи: Баруун өмнөөс секундэд 6-11 метр.

  • Температур: Шөнөдөө -1…+4°С, өдөртөө +15…+17°С.

Багануур орчим:

  • Үүлшинэ, бороо орохгүй. Салхи секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3°С, өдөртөө +15…+17°С.

Тэрэлж орчим:

  • Үүлшинэ, бороо орохгүй. Салхи секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5°С, өдөртөө +15…+17°С.

2025 оны 09-р сарын 10-14-ний урьдчилсан төлөв

  • Бороо, нойтон цас:

    • 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн нутгийн хойд хэсгээр

    • 11-нд нутгийн хойд хэсгээр

    • 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр

    • 13-нд баруун аймгуудын хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орох ба уулархаг нутгаар нойтон цас орно.

  • Салхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар 14-16 метр хүрч ширүүснэ.

  • Агаарын температур:

    • Уулархаг нутгууд, голын хөндий: Шөнөдөө -3…+2°С, өдөртөө +13…+18°С

    • Говийн хойд хэсэг, Дарьгангын тал: Шөнөдөө +7…+12°С, өдөртөө +21…+26°С

    • Говийн өмнөд хэсэг: Шөнөдөө +13…+18°С, өдөртөө +27…+32°С

    • Бусад нутгаар: Шөнөдөө +3…+8°С, өдөртөө +16…+21°С

  • 13-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23