Dark Light
Нийгэм | 2025-09-08

БУТАНЫ ХААНТ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны төлөөлөгчдийг 2025.09.08-ны өдөр хүлээн авч уулзлаа.
 
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хооронд “Өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээрийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг 2024 онд байгуулсан. Хоёр тал энэ удаагийн уулзалтаар дээрх санамж бичигт тусгасан хамтын ажиллагааны явцыг хэлэлцлээ.
 
Хоёр улсын төрийн тэргүүн нар хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон дагуу Монгол Улсаас Бутаны Хаант Улсад 2024 онд сарлаг, хонь, адуу зэрэг мал амьтны гүн хөлдөөсөн үр хөврөл илгээсэн байна. Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны Судалгаа, шинжилгээний техникийн багийн ахлагч Товчу Рагбэй энэхүү мал амьтны удмын санг сайжруулах туслалцаа өндөр үр дүнтэй хэрэгжиж буйг уламжиллаа. Тухайлбал, монгол сарлагийн үр хөврөл суулгах ажил Бутан Улсад амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ удаад Монгол Улсад ажиллах хугацаандаа адуу, хонины үр хөврөл суулгах зохиомол хээлтүүлгээс суралцах төлөвлөгөөтэй гэдгээ танилцуулав.
 
Бутаны Хаант Улсын төлөөлөгчид Монгол Улсад 2025.09.08-14-ний өдрүүдэд Монгол Улсын мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага судлах ажлаар Говьсүмбэр, Архангай, Орхон болон Дархан-Уул аймагт зочилж, сарлаг, адуу, хонины зохиомол хээлтүүлгийн чиглэлээр туршлага судална. Уг туршлага судлах хөтөлбөрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зүгээс хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06