Аялал жуулчлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэлийг тогтоох, олгох, бууруулах, хүчингүй болгох болон уг үйл ажиллагааны үйлчилгээний хөлстэй холбоотой журмыг Засгийн газар батална.” гэж заасны дагуу “Аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазын зэрэглэл тогтоох журам”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Батчимэг, АЖМХ-ны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, Нийслэлийн аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга С.Туул, Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн салбар холбооны тэргүүн С.Алтантуяа болон аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл танхим болон цахимаар оролцлоо.
Уг журмын төслийг 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд https://mocsty.gov.mn/news/082602 холбоосоор нэвтэрч журмын төсөлд саналаа ирүүлэх боломжтой.