Dark Light
Нийгэм | 2025-09-14

УВС АЙМАГТ БЭЛЧЭЭРИЙН ДААЦ 80 ХУВИАР ХЭТЭРСЭН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Увс аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 56 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, 2025.09.14-ний өдөр Увс аймаг Онцгой комисстой хамтарсан хуралдаан хийлээ. 

Онцгой комиссын хуралдаанд аймгийн Хүс, хөдөө аж ахуйн газрын дарга Ц.Цэвээнравдан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлаа танилцуулав. Тус аймагт 2025-2026 онд 2.7 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарсан байна. Бэлчээрийн даац нийт нутгийн 80 орчим хувьд хэтэрсэн бөгөөд зуны турш ганд нэрвэгдсэн гэдэг дүгнэлт танилцуулав. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан олон тооны малчин өрх Увс аймгаас Төв болон Зүүн бүсийн аймаг руу отроор өвөлжиж, хаваржих  мэдэгдэл ирүүлжээ.

Аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу 19 сумын 93 багт 18 ажлын хэсэг багийн ИНХ-ыг хуралдуулж малчдад өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах чиглэл, мэдээлэл өгч, санал хүсэлт авсан байна. Үүний дагуу малчдын зүгээс малаа эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлж байгааг танилцууллаа.

Засгийн газрын тогтоолын дагуу өвс аюулгүйн нөөцөд 655 тн, хүчит тэжээл 66 тн, эрдэс тэжээл 0.95 тн бэлтгэхээс одоогийн байдлаар нөөцөд 160 тн өвс, 50 тн тэжээл бэлгэсэн байна.  

Газар тариалангийн салбарт 23.1 мянган га талбайд тариалалт хийж, гангийн нөлөөгөөр ургацын дийлэнхийг алдсан талаар мэдээлэл өгөв. Цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд гурил тэжээлийн үйлдвэр, үр тарианы агуулах, услалтын систем бүхий тариаланг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг Ажлын хэсэгт уламжлав.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээлэлтэй холбогдуулан, тусгай хамгаалалттай газар нутаг болон хилийн зурваст мал өвөлжүүлэхэд салбарын яамнаас дэмжлэг үзүүлнэ. Мөн Баруун бүсийн хүнсний хэрэгцээг хангаж, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Засгийн газрын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй холбоотойгоор арилжааны банкуудад санхүүгийн эх үүсвэр байгаа талаар мэдээлэл өгөв.

Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу аймгийн Онцгой комиссоос өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, малчдыг үнэн бодит мэдээллээр ханган, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14